Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Сэлэнгэ: Гурван ихэр хүүхэдтэй учир хань минь нэг жил ажил хийлгүй надтай хүүхдүүдээ хамт асарч, өсгөсөн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 3 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Эх үрсийн баяр"-ыг тохиолдуулан “Эхийн алдар” I,II одон өчигдөр Төрийн ордонд гардуулсан. Энэ үеэр залуу ээжүүдийн төлөөлөх болох О.Сэлэнгэ гэх эмэгтэй олон нийтийн анхаарлыг татсан юм. Учир нь тэрбээр нэг хүү, гурван ихэр охинтой. Хоёр дахь төрөлтөөрөө ийнхүү дөрвөн хүүхдийн ээж болж, "Эхийн алдар 2" одонгоо Ерөнхийлөгчөөс гардан авсан билээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардан авсан Танд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу.

-Төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон гардсан авсандаа маш их баярлаж, сэтгэл их догдолж байна. Энэ хүртэл надад тусалж, дэмжиж ирсэн аав, ээж нар, хайрт хань, гурван ихэр охин бас сайхан хүү нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Энэ жил 30 настай . Би дөрвөн хүүхэдтэй. Гурван ихэр охин, нэг хүүтэй. Хүү маань найман настай .

-Төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” одон гардан авах мөчид юу бодогдож байсан бол?

-Сэтгэгдэл маш өндөр байлаа. Одонгоо гардан авч байхад Ерөнхийлөгч маань сайхан үг хэлэхэд өөрийн эрхгүй огшиж нулимс цийлгэнээд ирсэн. Хүн болж төрснийх үнэхээр мартагдашгүй дурсамжтай өдөр болж байна .

-Мэдээж гурван ихэр хүүхэд өсгөх нь нэг хүүхэд өсгөхөөс их ялгаатай. Гурван ихэр хүүхэд өсгөх амаргүй байх.

-Нэг хүүхэд өсгөхөд ямар их ачаалалтай байдаг билээ. Тэгэхээр гурван ихэр хүүхэд өсгөхөд хоёр гурав дахин ачаалал нэмэгддэг. Хүүхдүүдээ өсгөхөд хань маань маш их тусалсан. Нэг жил ажил хийлгүй надтай хамтдаа хүүхдүүдээ өсгөлцсөн. Мэдээж ээж, аав нар маань, хайртай хүмүүс маань байсан учраас энэ их ачааллын ард гарч чадсан. Одоо гурван ихэр маань ой гарантай эрүүл энх, сайн сайхан өсөн торниж байна.

-Гурван ихэр хүүхэд төрөх нь ховор тохиолдол. Анх гурван ихэр охинтой боллоо гэж сонсоод ямар сэтгэгдэл төрж байв.

-Гурван ихэр охиноо би өөрөөрөө төрүүлсэн. Мэдээж хэрэг маш их аз жаргалтай байсан. Гурвын гурван хүн өөрөөсөө төрүүлээд эрүүл саруул өсгөж бойжуулж байгаа маань эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог.

-Ханийнхаа талаар та юу хэлэхсэн бол?

-Миний хань бид хоёр хүүхэд ахуй цагаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд хамтдаа бие биенээ түшиж аз жаргалтай амьдарч байна. Бүх зүйлд тусалж дэмждэг ханьдаа их баярлаж явдаг. Хань маань хажууд байгаагүй бол гурван ихэр охиноо өсгөхөд чанга байсан. Төрөөс ийнхүү хүндэтгэн шагнаж байгаад талархаж, хүүхдүүдээ улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээж зүтгэнэ.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Нийт одон авсан ээжүүддээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдүүдээ өсгөхөд байнга тусалж дэмждэг ханьдаа, аав, ээж нар, хайртай бүх хүмүүстээ баярлалаа.

Портланд хожиж цувралыг тэнцүүллээ
Портланд хожиж цувралыг тэнцүүллээ
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.