Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Чинбүрэн: Баянзүрх дүүрэгт эмнэлэг барих газраа шийдчихлээ

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
0 минут 47 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд өнөө өглөө тус дүүргийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн дүүрэгт барих эмнэлгийн газрыг шийдсэн талаараа мэдээлжээ. Тэрбээр:

"Баянзүрх дүүрэгт эмнэлэг барих газраа шийдчихлээ. БЗД-ийн 24 хороо, Цахлай 4-5 гудамж. Засгийн газрын 2022 оны хөрөнгө оруулалтад оруулахаар Засгийн газрын тэмдэглэлд орлоо. БЗД-ээс сонгогдсон гишүүд болох Б.Саранчимэг, Х.Булгантуяа, Б.Энхбаяр, Э.Бат-Амгалан нар нэгдмэл байр суурьтай ажиллаж чадлаа" гэжээ.

Увс аймагт тогтоосон хөл хориог ирэх сарын 3-н хүртэл сунгажээ
Увс аймагт тогтоосон хөл хориог ирэх сарын 3-н хүртэл сунгажээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.