Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮХБ: Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй 5 хүнийг чөлөөлж, Ч.Санжаадамба нарын 5 тэргүүлэгчийг нэмнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 16 секунд

Монгол Үндэсний Бөхийн Холбооны шинэ тэргүүнээр улсын заан Ц.Магалжав сонгогдсон. Тэгвэл холбооны үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд зарим тэргүүлэгчдийг чөлөөлж, нөхөн бүрдүүлэхээр санал гаргажээ. Уг мэдэгдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2021 оны 05-р сарын 29-ний өдөр хуралдсан Ээлжит бус Их Эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүнийг сонгосон. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангахтай холбогдуулан МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлага тулгарч байна. Иймд МҮБХ-ны дүрмийн 11.26.ё заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж, дүрмийн 11.28-д заасны дагуу тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг Цэцдийн Зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав доорх саналыг оруулж байна. Үүнд:
1. Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
- Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Сонгуульт ажилтай тул,
- Улсын гарьд Ш.Жаргалсайхан. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24% тул,
- Улсын заан Ц.Мягмарсүрэн. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18% тул,
- Бөхийн судлаач Б.Цогтбаатар. Гадаадад эмчилгээнд явсан,
- Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр. Өөрийн хүсэлтээр,
2. Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
- Улсын аварга Ч.Санжаадамба,
- Улсын гарьд Б.Гантогтох,
- Улсын начин Д.Жанчивдорж,
- Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч Л.Ням,
- Бөхийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу,
Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа гишүүд дээрх саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж болно. Ээлжит Тэргүүлэгчдийн хурал 2021 оны 06-р сарын 03-ны өдрийн 18 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэргүүлэгчид цахимаар хуралд оролцох боломжтой.

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Ц.Элбэгдорж: Тамгыг хадгална, барина гэдэг бол өндөр их хариуцлага
Ц.Элбэгдорж: Тамгыг хадгална, барина гэдэг бол өндөр их хариуцлага
 
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
ШУУД: УИХ-ын сонгуулийн “Саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.