Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэрэмжлүүлэг: Дөрөв хоногийн дотор 35 хүн гэмтэж, таван хүний амь хохирчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 44 секунд

2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 1090 нийт дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 812 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 26, Орон нутагт есөн хүн гэмтэж, орон нутагт гурав, нийслэлд хоёр хүний амь хохирсон байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-8
  • Автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-11, жолооч-1
  • Автомашин мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр жолооч-2
  • Унадаг дугуйтай хүүхэд автомашинд мөргүүлэх хэлбэрээр-4 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
  • Мотоцикл онхолдох хэлбэрээр жолооч-4
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-2 тус тус гэмтсэн.

Хүний амь хохирсон осол:

  • 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагийн орчим Говь-Алтай аймагт, автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
  • 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагийн орчим Дорнод аймагт автомашин мотоцикл 2 мөргөлдөж, мотоциклын жолоочийн амь хохирсон.
  • 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13:00 цагийн орчим Сүхбаатар аймагт суудлын автомашин онхолдож, зорчигчийн амь хохирсон.
  • 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагийн орчим СХД-т хоёр автомашин мөргөлдөж, зорчигчийн амь хохирсон.
  • 2021 оны 06 дугаар сарын 04-ны 03:00 цагийн орчим СХД-т явган зорчигч автомашинд мөргүүлж, амь хохирсон.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 149, Орон нутагт 110, Улсын хэмжээнд 259 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэж явахдаа зориулалтын хамгаалалтын суудалд суулгаж тээвэрлэх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыг ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АНХААРУУЛЖ БАЙНА.

Эх сурвалж:ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Н.Алтанхуягийг бүлгийн дарга, Д.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд дарга болгохоор тохирчээ
Н.Алтанхуягийг бүлгийн дарга, Д.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд дарга болгохоор тохирчээ
 
С.Зориг агсны хөшөө, ойр орчмын ногоон байгууламжийг тусгай хэрэгцээнд авч хамгаална гэв
С.Зориг агсны хөшөө, ойр орчмын ногоон байгууламжийг тусгай хэрэгцээнд авч хамгаална гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.