Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Богд хайрханыг тайх ёслолд оролцсон иргэдээс халдвар илэрч, БОГД суманд ТЭГ зогсолт хийжээ

Ангилал
Улс төр Нийгэм COVID-19
Хэзээ
Унших
2 минут 45 секунд

Их Богд хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцсон иргэдээс халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай 131 дүгээр зарлигийг гаргасан.

Зарлигийн дагуу тайх ёслол өнгөрсөн тавдугаар сарын 30-нд болсон юм. Тэгвэл ёслолд оролцсон 2 хүний шинжилгээ эерэг гарсан тулд Богд суманд 72 цагийн хугацаатай 0 зогсолт хийжээ. Учир нь ёслолд зөвхөн Богд сумаас гэхэд 150 гаруй иргэд оролцсон байна. Тиймээс тус иргэдээс шинжилгээ авах ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Одоогийн байдлаар 100 гаруй иргэний шинжилгээ сөрөг гарсан ч халдварын нууц үеийн хугацаа байж болох эрсдлийг тооцож, ийнхүү 0 зогсолт хийжээ.

Энэ талаар Богд сумын Засаг дарга н.Өлзийбаяраас тодруулахад "72 цагийн 0 зогсолт хийж, сумынхаа иргэдээс шинжилгээ авч байна. Халдвар илэрсэн хоёр хүн нь Их тайх ёслолд оролцсон. Тиймээс сумаас орох гарах хөдөлгөөнийг хааж, иргэдийн хөдөлгөөнийг бүрэн зогсоосон байгаа" гэсэн мэдээллийг өглөө.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны сайт болох president.mn сайтад мэдээлснээр Их Богд хайрханы тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын албан ёсны төлөөлөгчид, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн тэргүүтэй лам хуврагууд, нутгийн ард иргэд оролцсон байна. Уг мэдээллийг энд дарж уншина уу.

УОК-оос олныг хамарсан жагсаал, цуглаан, үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга, Г.Занданшатар нар УОК-ын шийдвэрийг үл тоож, халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж, амны хаалтгүй, бөөгнөрөл үүсгэсэн, олон хүн хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж, хөдөө орон нутагт халдвар тархах нөхцлийг бүрдүүлсэн бололтой.

Эрээн-Замын-Үүд чингэлэг тээвэр солилцох туршилт хилийн 0 цэг дээр эхэлж байна
"Эрдэнэт"-ийн захирал Х.Бадамсүрэнд Манлай уяач цол хүртээв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.