Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олгох саналаа дахин хүргүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр батлагдсан. Тиймээс Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг гаргасан. Гэвч уг асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байгаа юм.

Тиймээс Бөхийн салбар хорооноос Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг нөхөн олгох саналаа дахин Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаараа гаргах юм. Ерөнхийлөгчийн зарлиг гарвал дараах унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөж олгох юм.

  1. Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох
  2. Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох
  3. Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох
  4. Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох
  5. Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох
  6. Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох
Реппер охин Г.Уянгадарь
Реппер охин Г.Уянгадарь "Тоонот" студитэй хамтран дуу хийжээ
 
Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна
Улсын хэмжээнд 5.9 сая мал хорогдож, 6 аймгийн 20 сум төмөр зудтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.