Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖҮДО ДАШТ: Өнөөдөр Г.Хэрлэн, Ё.Басхүү тэргүүтэй 4 бөх барилдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ эхэлсэн билээ. Тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 520 г-ын жингийн барилдаан болно. Манайхаас өнөөдөр 4 бөх барилдах хуваарьтай байна.

Эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн, Ё.Басхүү гэсэн хоёр шилдэг жүдочоо давхарласан. Г.Хэрлэн В хэсгийг толгойлж, эхний тойрогтоо хийллээ. Удаах тойрогт манай бөх Мраокко болон Колумбын тамирчдын ялсантай нь барилдана. Тэгвэл Ё.Басхүү D хэсэг рүү орсон. Эхний тойрогтоо манай бөх Коста-Рикагийн жүдоч Иан Санчо Чинчилатай барилдахаар оноолт таарлаа. Хэрвээ манай бөх хийгүй сайхан барилдвал хэсгийн аваргын төлөө Японы Жоширо Маруяамтай тулах магадлал өндөр байна.

Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Б.Хорлоодой, Л.Сосорбарам гэсэн хоёр залуу мастер зодоглож байна. Б.Хорлоодой А хэсэгт орсон. Тэрбээр эхний тойрогтоо Гайти улсын бөх Сабиана Анестортай учраа таарлаа. Ялсан тохиолдолд Португалын бөх Жоана Рамостай барилдана.

Л.Сосорбарамын хувьд С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Мозамбик улсын бөх ФЕРРЕЙРА Жасиратай барилдана. Ялбал хоёрдугаар тойрогт Гүржийн бөх Мариам Янашвилитэй барилдана.

Sports.mn

Б.Болдсайхан: Хүүхдүүдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр арга байхгүй
Б.Болдсайхан: Хүүхдүүдээ өвтгөхгүй, хүндрүүлэхгүй, үхүүлэхгүй гэж бодож байвал вакцин хийлгэхээс өөр арга байхгүй
 
С.Зориг агсны хөшөө, ойр орчмын ногоон байгууламжийг тусгай хэрэгцээнд авч хамгаална гэв
С.Зориг агсны хөшөө, ойр орчмын ногоон байгууламжийг тусгай хэрэгцээнд авч хамгаална гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.