Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: 2-3 удаагийн вакцины бүрэн тунг хийлгэсэн тохиолдолд дархлаа тогтоно

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 34 секунд

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн дараа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма дархлаажуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Одоогийн байдлаар улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 75.5 хувьтай үргэлжилж байна. Орон нутагт хоёр дахь тундаа хамрагдахгүй байгаа 131.683 иргэн байна. Covid-19-ийн эсрэг дархлаа тогтох асуудалд иргэд хүлээцтэй байх хэрэгтэй. Заасан товлолт хугацааны дагуу 2-3 удаагийн вакцины бүрэн тунг хийлгэсэн тохиолдолд дархлаа тогтоно гэдгийг ДЭМБ болон вакцин үйлдвэрлэгчид анхааруулж байгаа.

Дархлаажуулалтын ач холбогдол нь хамрагдалт өндөр байх тусам вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчний өвчлөл, нас баралт, чадвар алдалтаас урьдчилан сэргийлдэг. Олныг хамарсан цар тахлын үед вакцин өвөрмөц хамгаалалт юм. Зорилтот насны бүлгийн хүмүүс дархлаажуулалтад идэвхтэй хамрагдсан тохиолдолд нийт иргэдийн 60 орчим хувьд хамгаалалт үүснэ гэсэн үг. Харин үлдсэн 40 орчим хувьд багтсан иргэд одоогоор бүртгэгдээд байгаа вакцинд хамрагдах боломжгүй байна. Хүүхдүүдийг вакцинд хамруулах асуудал дээр дэлхий нийтээр анхаарч байна.

Энэ иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж, бүрэн тунгаа авах шаардлагатай. Түүнчлэн Улаанбаатарт товлосон хугацаанд давтан тунгаа хийлгээгүй 117 мянган иргэн байгаа" гэлээ.

ЗГ: Иргэд жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдах Үндэсний хөтөлбөртэй болно
ЗГ: Иргэд жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамрагдах Үндэсний хөтөлбөртэй болно
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.