Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Дахин сонгууль явуулбал 8 тэрбум гаруй төгрөг зарцуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаарх Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл өгсөн.

Мэдээллийн эхэнд, СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Энэ удаагийн сонгууль онцлох зүйл ихтэй сонгууль болж байна. Нэгдүгээрт, цар тахлын үед болж байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийн дор зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахын тулд Сонгуулийн ерөнхий хороо 22 удаа хуралдаж, 30 журмыг шинэчлэн найруулж өөрчиллөө. Хоёрт, энэ удаагийн сонгуулийн саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна бэхэн тэмдэглэгээг хийж, 100 хувь гараар тоолно" гэлээ.

Мөн тэрбээр, Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байдаг. Эхний санал хураалтаар аль нэг нэр дэвшигч олонхийн санал авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч хоёр дахь шатанд үлддэг. Ингээд СЕХ 14 хоногийн дотор шийдвэр гаргаж санал хураалтыг зохион байгуулна. Хоёр дахь шатанд гарах зардлыг улсын төсвийн нөөцийн хөрөнгөөс зарцуулах хуультай. Хэрэв хоёр дахь шатны сонгууль явагдвал 8 орчим тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо судалгаа гарсан. Гэхдээ бид сонгогчиддоо итгэж байгаа. Энэ удаагийн сонгуулийн нийт батлагдсан төсөв 26.9 тэрбум төгрөг учраас эдийн засаг хүндэрсэн энэ үед бүгд сонгуульдаа идэвхтэй оролцож, дахин сонгуульгүйгээр Ерөнхийлөгчөө сонгоно гэж найдаж байна" гэлээ.

Д.Амарбаясгалан: Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн шинжилгээний хариу СӨРӨГ гарсан
Д.Амарбаясгалан: Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн шинжилгээний хариу СӨРӨГ гарсан
 
ШУУД: “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
ШУУД: “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.