Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Төрийн тэргүүнээ зургаан жилийн давтамжаар нэг удаа сонгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.

Тэрбээр "2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хуулийн хүрээнд, шударгаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголчууд бид Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Төрийн тэргүүнээ зургаан жилийн давтамжаар нэг удаа сонгохоор хуульчилсан.

Төрийн тогтвортой хийгээд залгамж чанарыг эрхэмлэн төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацааг уртасгасан гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, саналаа идэвхтэй өгөхийг сонгогч олондоо уриалж байна. Санал өгөхгүй байхыг илт уриалсан, бусдын эрхэнд халдсан үг, үйлдлүүд сошиалаар явж байна.

Дахин сонгуулийг зохион байгуулахад үргүй зардал гарахаас гадна сонгогчдын идэвх буурах нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Эрхээ эдэлж, иргэн хүний үүргээ биелүүлж сонгуульдаа идэвхтэй оролцохыг эрхэм та бүхнээсээ дахин хүсье. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай" гэв.

Фото: Иргэд санал хураалтад идэвхтэй оролцож байна
Фото: Иргэд санал хураалтад идэвхтэй оролцож байна
 
Он гарсаар “11-11” төвд нийгмийн даатгалын асуудлаар 1029 гомдол иржээ
Он гарсаар “11-11” төвд нийгмийн даатгалын асуудлаар 1029 гомдол иржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.