Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ганц эмэгтэй хүнийг 4,5 цагдаа хүчээр машиндаа суулгаж, утсыг нь булаан, цүнхэнд нь нэгжлэг хийсэн байна“

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 12 секунд

АН-ын нягтлан эмэгтэйг 24 сая төгрөгтэй явж байхад нь ЭЦА-наас саатуулсан байна. Уг асуудалд ЦЕГ-аас "мэдээлэл алга" хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзсан. Харин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл өгөв.

Тэрбээр “Гэртээ орж явсан АН-ын санхүүгийн албаны нягтланг ЭЦА-наас үл мэдэх шалтгаанаар саатуулсан байна билээ. 23 сая төгрөг авч явсан юм билээ. Орон нутгийн телевизүүдийн төлбөр шилжүүлж явсан юм байна.

Өнөөдөр төрийн эрх мэдлийг ашиглаж гүтгэлгийн шинжтэй улс төр хийх гэж оролдож байна. Ганцаараа машинаа бариад явж байгаа эмэгтэй хүнийг дөрөв, таван цагдаа очиж хүчээр машинаас гаргаад, цүнхэнд нь үзлэг хийгээд баривчилсан байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж харж байна. Эрх баригч нам нь тагнадаг, чагнадаг ажиллагаа явж байна. Хардах эрхийнхээ хүрээнд хардаж байна. Би өөрөө очиж тэр хүнээ гаргаж авсан” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө
УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө
 
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.