Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрсөн аавдаа хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охины хэрэг шийдэгдэлгүй хоёр жил болжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 1 секунд

Төрсөн эцэг нь хоёр настай охиноо хүчирхийлсэн байж болзошгүй асуудлаар охины ээж мэдээлэл хийлээ. Хэрэг жил гаруйн өмнө гарсан бөгөөд одоо хүртэл цагдаагийн байгууллага шийдэж өгөхгүй байгаа тул ийнхүү суулт зарлахаар Сүхбаатарын талбайд ирсэн гэв.

Тэрбээр "2019 оны арванхоёрдугаар сард манай нөхөр охиноо хүчирхийлсэн. Энэ хэрэг шийдэгдээгүй одоо хүртэл явж байгаа учраас ээжүүдийгээ нэгдээч гэж уриалж байна. Цагдаагийн байгууллага намайг мэдээлэл задалвал хариуцлага тооцно гэж айлгаж байна. Шинжээчийн дүгнэлтийг хүртэл хуурамчаар гаргуулж байна. Анхны дүгнэлт нь яг хэрэг гарсны дараахан охины хальс урагдалттай гэж гарсан. Энэ оны тавдугаар сард гарсан дүгнэлт нь урагдалт байхгүй гэж гарлаа. Яаж байгаа юм бэ, яагаад ийм дүгнэлт гаргаж байгаа юм гэтэл шинжээч эмч нь "Миний дүгнэлт урагдалтгүй. Аймгийн чинь эмч нар чадваргүй" гээд ойшоохгүй байна. Би Архангай аймгаас ирсэн" гэлээ.

-Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Та охиноо хүчирхийлүүлсэн гэдгийг яаж мэдсэн бэ?

-2020 оны наймдугаар сард охин маань дүүгийнхээ орны доор тоглож байгаад "Ээжээ аав миний бөгсийг илээд" гээд яриад эхэлсэн. Тухайн үедээ би тоогоогүй. Гэтэл охин бандаашаа тайлаад "Ээжээ аав миний бөгсийг ингээд илээд байсан" гээд дунд хуруугаа бөгс рүүгээ түлхээд байхаар нь би гэнэт балмагдаад би видео бичлэг хийгээд явуулсан. Гэтэл чи хүүхдийн үгээр үг хийлээ, өөрөө хэрэгт оров гээд намайг сүрдүүлсэн. Тухайн үед байрныхаа ээж нарт болон өөрийнхөө ээж, эгч нартаа хэлэхэд "Арай ч үгүй байх. Хэчнээн явдал суудалтай байсан ч хүүхдээ тэгэхгүй байх" гээд тоогоогүй. Хууль хяналтын байгууллага тэр хүнд үйлчилж байна. Намайг чимээгүй өнгөр, ичмээр явдал гэж нуун дарагдуулахыг эргэн тойрны хүмүүс маань зөвлөж байна. Би яагаад чимээгүй өнгөрөх ёстой юм бэ. Миний охин насаараа хар толботой үлдчихээд байна.

-Нөхөр чинь ямар зан характертай хүн бэ?

-Огцом түргэн зантай. Ер нь их хөнгөн шингэн явдалтай хүн л дээ.

-Охиныхоо асуудлаар нөхөр чинь саатуулагдаж байсан уу?

-Үгүй. Огт саатуулагдаж байгаагүй. Би охинтойгоо хамт "Ид шидийн оронд" хамгаалах байранд байсан. Энэ хугацаанд ч саатуулагдаагүй байна лээ.

Саналын хуудсаа дэлгэсэн Б.Цэцэгийг 10 саяар торгох уу
Саналын хуудсаа дэлгэсэн Б.Цэцэгийг 10 саяар торгох уу
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.