Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцмоор байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

ХҮН-аас мэдээлэл хийлээ. ХҮН-ын дарга Т.Доржханд "Сонгуулийн ирц муу байна. 25-29 насны залуучуудын ирц 30 гаруй хувьтай байна. Гэтэл 55-59 насныхны ирц 60 хувьтай байна. 65-аас дээш насныхны ирц 70 хувьтай байна. Залуучууд сонгуульд залуучууд маш идэвхгүй байна. Сонголтыг ахмадууд хийж байна. Зургаан жил эх орноо төлөөлөх хүнийг сонгох гэж байж ийм хойрго хандаж болохгүй.

ХҮН энэ удаагийн сонгуулийг "Сонголттой сонгууль болгоё" гэж бодоод эрдэм мэдлэгтэй, боловсролтой хүн дэвшүүлсэн. Хэнд сонголт өгөх, хэнийг дэмжих, цагаан сонголт өгөх эсэх нь та нарын асуудал. Гэхдээ сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй.

Хэрвээ нэмэлт санал хураалт болвол улсын төсвөөс дахин маш их мөнгө гарна. Тиймээс эдийн засгаа бодсон ч тэр залуучууд маань саналаа өгөх шаардлагатай байна" гэлээ.

Н.Алтанхуяг: Шударга бус явдлыг таслан зогсоохын төлөө цагаан сонголт хийлээ
Н.Алтанхуяг: Шударга бус явдлыг таслан зогсоохын төлөө цагаан сонголт хийлээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.