Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хяналтын тооллого хийгдэх гэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусч, урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулж байна. Тодруулбал, 798.736 хүний санал аваад байгаа бол АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 70.373, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 238.803 хүний санал аваад байна.

Эцсийн дүн гараагүй байна. Мөн яг одоо хяналтын тооллого хийгдэх гэж байна. Тодруулбал, цахим системийн дүн нэгтгэгдэж дуусангуут бүх хэсгийн хороод санал тоолох төхөөрөмжийн /билл/ цаасан суурьтай дүн мэдээллийг нэр дэвшигчийн төлөөлөл нам, эвсэл, иргэний нийгмийн хараат бус ажиглагчдад харуулж, танилцуулаад, ямар нэг хөдөлгөөн хийхгүйгээр шууд хяналтын тооллогыг хийнэ. Бүх саналын хуудсыг нэг бүрчлэн гараар тоолно.

Мөн СЕХ-ноос сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулж байгаа юм.

У.Хүрэлсүх: Улс эх орныхоо төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэнэ
У.Хүрэлсүх: Улс эх орныхоо төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэнэ
 
Х.Нямбаатар: Намайг гудамжаар явахаар залуучууд  замаа засаач гээд орилоод байгаа. Мөнгө байхгүй юм чинь би яах вэ
Х.Нямбаатар: Намайг гудамжаар явахаар залуучууд  замаа засаач гээд орилоод байгаа. Мөнгө байхгүй юм чинь би яах вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.