Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Оюунцэцэг: Бид хоёр эмнэлгээсээ гараад буйдхан тосгондоо очоод эгэл тайван амьдралаа үргэлжлүүлнээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өндөрлөж, яг одоо СЕХ-ноос сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулж байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшсэн. Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 815.267, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72.001, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат 242.257 хүний санал аваад байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хувьд урьдчилсан дүнгийн дараа албан ёсоор мэдээлэл хийсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу.

Харин "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбатын эхнэр Д.Оюунцэцэг цахим хуудаснаа "Сонгууль өндөрлөлөө. Бид хоёр сэтгэл vнэндээ өндөр байна. Яагаад? Өнгөрсөн ганц сарын хугацаа бид хоёрын тайван урсгалтай амьдралд эрч хvчтэй салхи шуурга лугаа сонгуулийн ажил гэнэт босч ирж энvvхэн хугацаанд урт замыг туулж, эх орноо тойрон уулзалт хийж, санал бодлоо хуваалцан Монгол Улсынхаа ирээдvйн сайн сайхны талаар ярилцаж явах нь хичнээн их аз завшаан бээ! Эгэл жирийн хvмvvсийн итгэл найдварыг тээн хань минь өөрийгөө бvрэн дайчлан ажилласаан. Бусдын зvгээс сэтгэл, итгэл, зvтгэлээ хайрласан чин зvрхний дэмжлэг, сайхан ерөөлийг тосч авна гэдэг бас их хувь юмаа. Залуучуудын алсын оргил өөдөө тэмvvлэх хvсэл эрмэлзэл өөртөө ямар их ундарга, боломжийг агуулж байгааг олж харлаа.

Энэ бvхэн Та бидний хамтын хvч, хамтын ялалт. Дэмжиж тусалсан хvн бvрт сэтгэл зvрхнийхээ угаас талархан тэврэн vнсье ээ!

Бид хоёр эмнэлгээсээ гараад буйдхан тосгондоо очоод эгэл тайван амьдрал минь vргэлжилнээ. Ба бvхэндээ дахин их баярлалаа.

Сая олсон хамтын хvчээ залуус минь цааш нь тээж, давалгаалж, vргэлж өөдөө тэмvvлж яваарай.

Баяртай ❤️❤️" гэжээ.

Хяналтын тооллого хийгдэх гэж байна
Хяналтын тооллого хийгдэх гэж байна
 
ШУУД: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг ХЗБХ-нд өргөн барилаа
ШУУД: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2023 оны тайланг ХЗБХ-нд өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.