Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад дахь Монголчуудын 75.4 хувь нь Д.Энхбатад саналаа өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гарч, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулаад буй. Сонгуулийн Ерөнхий хорооноос албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.

Харин СЕХ өчигдөр гадаад дахь монголчуудын саналыг тоолж гаргасан байна. Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн байдаг.

Ингээд тооллогын дүнгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад дахь Монголчууд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшсэн Д.Энхбатад хамгийн их буюу 4,084 хүн (75.4%) саналаа өгчээ. Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд 1,175 хүн (21.7%), АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд 160 хүн (3%) тус тус саналаа өгсөн байна.

Санал хураалтын урьдчилсан дүнгээр:

Өнөөдөр Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар барилдана
Өнөөдөр Г.Алтанбагана, Ц.Энхчимэг нар барилдана
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.