Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д 12-15 насны 1000 гаруй хүүхдэд Файзер вакцин тарихад 100 хувийн үр дүн үзүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

ЭМЯ-ны ээлжит цаг үеийн мэдээллийн үеэр хүүхдүүдийг вакцинжуулах үр дүнгийн талаар Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран мэдээлэл өглөө. Тэрбээр

"Дэлхий даяар вакцинжуулалт хийсэн насны бүлгийн хүмүүсийн халдвар авах эрсдэл, хүндрэх болох нас барах тохиолдол багасаж байгаа. Тэгэхээр энэ вирус маань вакцинд хамрагдаагүй буюу хүүхдэд халдаад эхэлсэн. АНУ, Израйль зэрэг улсууд Файзер вакциныг насанд хүрсэн хүмүүстээ тарьж хэрэглэсэн. Үүний дүнд 95 хувийн үр дүн үзүүлсэн. АНУ-аас 2000 орчим хүүхдэд судалгаа хийсэн. 1000 гаруй хүүхдэд Файзер вакцин хийгээд 978 хүүхдэд вакцин хийлгүйгээр хэсэг хугацаанд ажигласан. Үүний дүнд вакцин хийлгэсэн 1000 гаруй хүүхдээс нэг нь ч халдвар аваагүй. Вакцин хийлгээгүй 978 хүүхдийн 16 нь халдвар авсан. Ингэснээр 12-15 насны хүүхдийг вакцин 100 хувь хамгаалж байна гэсэн дүгнэлт гаргасан. Үүн дээр үндэслэн тус улс 12-16 насны хүүхдүүдээ вакцинжуулах удирдамж гаргасан" гэв.

Сүүлийн 24 цагт орон нутагт 505 шинэ тохиолдол бүртгэгджээ
Сүүлийн 24 цагт орон нутагт 505 шинэ тохиолдол бүртгэгджээ
 
ФОТО: СХД-т байрлах Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээхэд бэлэн боллоо
ФОТО: СХД-т байрлах Хүүхэд, залуучуудын театр хөшгөө нээхэд бэлэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.