Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: АН том ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн дараагаар АН-аас мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр,

"Ардчилсан сонгууль гэдэг бол УИХ-д суудалтай, суудалгүйгээс үл хамааран улс төрийн намуудын хооронд тэгш, шударга өрсөлдөөн дээр явагдаж байж бий болдог. Харамсалтай нь өнөөдөр намуудын хооронд ардчилсан сонгууль явагддаг зүйл алга болсон байна. Үнэн чанартаа төр ба нам гэсэн сонгууль хийгддэг болсон. Ардчилсан сонгууль хэлбэр төдий болжээ. 2020, 2021 оны сонгуулиуд үнэн чанартаа МАН-ын сонгуулийн үр дүнг бусад намууд хууль ёсны болгож харагдуулдаг боллоо.

Том ялагдлын дараа их эвлэрэл болдог түүх бий. 1992 онд ялагдаад 1996 онд эвсэл болоод ялалт авч байсан. 2000 онд УИХ-д нэг суудалтай байсан. Түүний дараа эвсэж ороод хамтарсан Засгийн газар байгуулж байсан. Цаашид ардчиллын төлөө намуудтай нэгдэх ёстой юм байна. Үгүй бол өнөөдөр МАН ба бусад гэдэг зүйл үүссэн байна. Энэ бол нэг намын дарангуйлал, хуульчлагдсан дарангуйллаас өөрцгүй зүйл. Үүнтэй цаашдаа АН тууштай тэмцэх болно" гэв.

Явганаар зорчиж явсан гурван хүүхдийн аминд хүрчээ
Явганаар зорчиж явсан гурван хүүхдийн аминд хүрчээ
 
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
ШУУД: УИХ-ын гишүүдийн ирц хүрээгүй тул Чуулганы хуралдаан одоог хүртэл эхлээгүй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.