Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусийн шинжилгээг энэ сарын 15-наас төлбөртэй авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Вакцинжуулалтын бүрэн тунд хамрагдаагүй, хамрагдаад 14 хоноогүй байгаа иргэд хөдөө орон нутагруу зорчихдоо сайн дурын pcr шинжилгээний "сөрөг" гэсэн хариун дээр үндэслэн хот хооронд зорчих эрхтэй болж байгаа билээ. Тэгвэл энэхүү сайн дурын шинжилгээг энэ сарын 15-наас эхлэн төлбөртэйгөөр хийхээр болжээ. Энэ талаар НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаа,

"Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй" гэжээ.

Ч.Өнөрбаяр: АН том ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг
Ч.Өнөрбаяр: АН том ялагдлын дараа их эвлэрэл рүү явдаг
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.