Д.Бат-Эрдэнэ: Ажиглагчтай холбоотой нийт 35 гомдол мэдүүлсэн

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/06/10
Унших
1 минут 36 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.СЕХ-ны хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ,

"Санал авах өдөр СЕХ-ны өргөдөл гомдол хүлээж авах утас болон сонгогчийн лавлах 1800-2800 утсанд ирсэн мэдээллийг хүргэе.

Зургаадугаар сарын 9-ний өдөр 670 дуудлага мэдээлэл лавлах утсанд ирсэн. Үүний 76 хувь нь санал авах байрны хаяг байршлын мэдээллийг тодруулсан. 14 хувь нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай холбоотой гомдол юм. Тухайлбал, санал авах байрны зохион байгуулалт зарим тохиолдолд удаан, эсвэл ариутгал муу байна, камерын байршлыг дахин шалгуулах, хавтас зарим тохиолдолд өгөөгүй зэрэг гомдол, мэдээлэл ирсэн. Ажиглагчийг дуу дүрсний бичлэг хийхэд нь саад учруулсан гэх мэт ажиглагчтай холбоотой нийт 35 гомдол мэдүүлсэн. Аймаг, дүүргийн СЕХ-гоор дамжуулахгүйгээр асуудал гарсан хэсгийн хороодод төлөөлөгч очиж, шаардлагатай арга хэмжээг авсан.

Иймээс өргөдөл гомдол удахгүйгээр шийдвэрлэгдэх боломжтой. Улсын хэмжээнд 2,087 хэсгийн хороодод хяналтын камерыг байршуулсан. Камерын хяналтыг ашиглаад санал авах байранд гарч байгаа зөрчилд шууд үүрэг чиглэл өгч ажиллалаа. Өмнөх сонгуультай харьцуулахад энэ удаагийн сонгуулиар өргөдөл, гомдол бага байлаа" гэв.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!