Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баавар: ICE TOP хамтлагийг МУГЗ цолоор шагнуулах хүсэлтийг шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө шагналыг хурыг өнгөрсөн 10 гаруй хоногийн тасралтгүй буулгасаар байгаа.

Тэгвэл Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Ш.Батбаяр буюу Баавар өчигдөр өөрийн сошиал хуудсандаа нэгэн сонирхолтой мэдэгдлийг гаргалаа. Тэрбээр уг мэдэгдэлдээ ICE TOP хамтлагийг МУГЗ цолоор шагнуулах хүсэлтэй байгаагаа дурдаж удахгүй шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд энэ талаарх хүсэлтээ албан ёсоор хүргүүлэхээ мэдэгджээ.

Баавар "Монгол Улсын Ерөнхийлөгч танаа Монголын HIP HOP урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан ICETOP хамтлагийг ид хийж байгаа үед нь монголын залуучууддаа урлагийн их таашаал болон чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд нь ICETOP хамтлаг үнэтэй хувь нэмэр оруулсан болно. Иймд ICETOP хамтлагт МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН цолоор шагнуулах хүсэлтэй байгаагаа удахгүй шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа алба бичиг явуулах болно ТЭД МОНГОЛД HIP HOP УРЛАГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН БОЛНО Дэмжиж байвал SHARE хийн үү эрхэм Facebook найзуудаа Бид БОЛ ICETOP" гэжээ.

Увс аймагт долоо хоногийн хатуу хөл хорио тогтоожээ
Увс аймагт долоо хоногийн хатуу хөл хорио тогтоожээ
 
Автомат хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй хандахыг мэдэгдлээ
Автомат хөрөнгө оруулагчдыг хүлээцтэй хандахыг мэдэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.