Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд: Хүүхдийн 100 мянга, татвар хөнгөлөлтийг үргэлжлүүлэх эсэхийг шийдэж байж төсөвт тодотгол хийхийг эцэслэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. Тэрбээр төсөвт тодотгол хийх эсэх асуудалд "Бид тодотгол хийдэг хуультай. Гэнэт нэг өдөр сэтгэл хөдлөлөөр шийддэг юм биш. Тодотгол хийх таван нөхцөл байдал байдаг. Одоогоор тодотгол хийх эдийн засгийн зайлшгүй нөхцөл шаардлага бүрдээгүй байгааг шулуухан хэлье. Долдугаар сарын 1-нээс 6-8 төрлийн эдийн засгийн арга хэмжээний үйлчлэл дуусч байгаа. Тодруулбал, дулаан цахилгаан, хүүхдийн мөнгө, олон татварын хөнгөлөлт зэрэг бий. Үүнийг маш сайн судалж байгаад алийг нь үргэлжлүүлэх, алийг нь үргэлжлүүлэх шаардлагагүй вэ гэдэг шийдвэрээс шалтгаалж, төсөвт тодотгол хийх эсэх нь шийдэгдэнэ. Шийдвэрээ ойрын хугацаанд гаргана" гэлээ.

Австралийн зарим хотуудад их хэмжээний аалзны тор үүсжээ
Австралийн зарим хотуудад их хэмжээний аалзны тор үүсжээ
 
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.