Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рамос “Реал Мадрид“-аас явна гэдгээ зарлалаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 54 секунд

Испанийн алдарт "Реал Мадрид" клубын хамгаалалтын ноён нуруу, багийн ахлагч Серхио Рамос багаасаа явах гэж буйгаа зарлалаа. Багийн зүгээс түүнийг явах болсныг мэдэгдсэн албан ёсны хэвлэлийн хурал хийж, Флорентино Перес оролцоно хэмээн мэдээлжээ.

"Реал Мадрид" болон Рамосын хооронд шинэ гэрээ байгуулах талаар хэлэлцээр хийж байсан ч тохиролцоонд хүрээгүй аж. Испани эр 2005 оноос хойш "Реал Мадрид"-ын төлөө хүчин зүтгэсэн.

Энэ хугацаанд тэрбээр Испанийн Ла лигт 5, Аваргуудын лигт 4, Испанийн супер цомд 4 удаа түрүүлсэн гэх мэт арвин амжилтыг үзүүлсэн. Рамос өнгөрсөн улиралд Ла лигт 15 тоглолт хийж, 2 гоол торгуулийн цохилтоос оруулжээ.

Sports.mn

ЧУУЛГАН: Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 10 их наяд төгрөг шаардагдана
ЧУУЛГАН: Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 10 их наяд төгрөг шаардагдана
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.