Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮБХ: “Бүх цэргийн наадам-“ыг зохион байгуулах хүсэлтээ НОК-т дахин гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Монгол Үндэсний бөхийн холбоо “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ НОК-т гаргаад байжээ. Гэвч УОК-оос өчигдөр хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй...” гэж заасны дагуу хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 04-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ НОК-т дахин гаргахаар болсон байна.

Энэ тухайгаа "Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь Улсын Онцгой Комиссоос 2021 оны тавдугаар сарын 06-ны өдөр гаргасан “... 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс зал танхимд зохиогдох уралдаан тэмцээнийг 30 хүртэлх хүний тоогоор хязгаарлана...” гэж заасны дагуу 128, 256 бөхийн барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах боломжгүй байсан. МҮБХ, Батлан Хамгаалах Яамтай хамтран уламжлал ёсоор зохион байгуулдаг цэргийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам”-ыг хорио цээрийн үеийн дэглэмийн дагуу СХД-ийн 32 дугаар хороонд байрладаг БХЯ-ны “Таван толгой сургалтын бааз”-ын задгай талбайд зохион байгуулах саналыг Нийслэлийн Онцгой Комисст 2021 оны зургаадугаар сарын 09-ний өдөр хүргүүлж зохих зөвшөөрлийг хүсээд байна.

УОК 2021 оны зургаадугаар сарын 16-ны өдөр гаргасан шийдвэртээ “...Хорио цээрийн дэглэмийг улбар шар түвшингийн зэрэглэлд шилжүүлсэн тул нийтийг хамарсан уралдаан тэмцээнийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулахгүй...” гэж заасан байна. Иймд МҮБХ хорио цээрийн дэглэм нэг шатаар буурах үед буюу 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 04-ний өдрүүдэд “Бүх цэргийн наадам”-ыг зохион байгуулах хүсэлтээ дахин НОК-т гаргах болно. Жич: БХЯ-наас “Бүх цэргийн наадам”-д барилдах бөхчүүд нь тухайн байгууллагадаа 6 сараас доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлж ажилласан байх шаардлага тавьж буйг бидэнд мэдэгдсэн болно" гэжээ.

Клипперс Кавайгийн эзгүйд Ютаг хожиж, цуврал 3:2 боллоо
Клипперс Кавайгийн эзгүйд Ютаг хожиж, цуврал 3:2 боллоо
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.