Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Вакцин огт хийлгэхгүй гэсэн 60,000 орчим иргэн байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сүүлийн 24 цагт 9618 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нэгдүгээр тунд 966,283 хүн вакциндаа хамрагдсан бол бүрэн тун хийлгэсэн 850,944 хүн байна. Харин орон нутагт эхний тундаа 937,576 хүн хамрагдсан бол 833,343 хүн бүрэн тун тариулжээ. Улсын хэмжээнд нийт 1,684,287 иргэн бүрэн тунд хамрагджээ.

Ташрамд дурдахад Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтад огт хамрагдаагүй иргэдийн мэдээллийг өгөв. Тэрбээр,

"Огт вакцин хийлгээгүй 43,000 жирэмсэн эмэгтэй, 0-17 насны 1,185,000 хүүхэд байна. Эдгээр иргэд маань вакцин хийлгээгүй бүлэгт хамаарна. Вакцины найрлагад харшилтай, эсрэг заалттай хүмүүс мөн бий. Үүнээс гадна вакцин огт хийлгэхгүй гэсэн 60,000 орчим хүн байна" гэв.

С.Энхболд: Шагнал урамшуулал, Сүхбаатарын талбай дээрх бөөгнөрөлөөс болж халдварын тоо нэмэгдсэн
С.Энхболд: Шагнал урамшуулал, Сүхбаатарын талбай дээрх бөөгнөрөлөөс болж халдварын тоо нэмэгдсэн
 
Э.Батшугар: БЗС-гаас 2 сая төгрөгийн зээл авсан дотоодын оюутнуудыг “Хар жагсаалт“-д оруулж байгаа мөртлөө хэдэн мянган ам.долларын зээлээр гадаадад сурсан нөхдүүдийг оруулахгүй байгаа шударга бус байна