Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМ-ийн сайд: Эрүүл мэндийн салбар туйлдаж байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
0 минут 56 секунд

Халдварын тоо сүүлийн дөрөв хоногт огцом нэмэгдсэн. Мөн эмнэлгийн орны ачаалал нэмэгдээд байна. Орны хүлээгдэл үүсэж, нөхцөл байдал хүнд байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын нөхцөл байдлын талаар ярилаа. Тэрбээр,

"Эрүүл мэндийн салбарын ажилчид маань үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Үнэхээр туйлдаж байна. Үүнийг төр засаг сайн ойлгож байгаа. Тодорхой хийсэн ажлуудын дүн гарах байх. Миний хувьд, эмч хүний хувьд эмзэглэж байгаа зүйл нь жирэмсэн эмэгтэй, хүүхдүүд рүү халдвар их тархаж байна. Ялангуяа өнөөдрийн байдлаар нийт халдварын 26 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. Өнөөдрийн байдлаар 1200 жирэмсэн эх халдвар авсан байна" гэв.

С. Энхболд: Спутник V вакцины хоёрдугаар тун энэ сарын сүүлээр ирнэ
С. Энхболд: Спутник V вакцины хоёрдугаар тун энэ сарын сүүлээр ирнэ
 
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдэд холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүлэхээр тогтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.