Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 64 орноос 60-р байранд бичигджээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 23 секунд

Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв 2021 оны “Эдийн засгийн судалгааны тайлан”-гийн дүнг танилцууллаа. Уг судалгааны төвийн Монгол дахь түнш байгууллага манай улстай холбоотой тайлангийн талаар мэдээлэл гаргажээ.

Энэ жил Швейцарь улс нэгдүгээрт эрэмбэлэгдэж, Швед, Дани, Нидерланд болон Сингапур улсууд өрсөлдөх чадвараараа эхний байруудад бичигджээ. Харин Монгол Улс 64 орноос 60 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь эдийн засгийн салбарт онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг харуулж байгаа юм.

Монгол Улсын өрсөлдөх чавдарыг манайхтай ижил төстэй 15 улстай харьцуулж судалдаг байсан бол энэ жилээс 64 улс оронтой харьцуулж, 334 гаруй шалгуур үзүүлэлтийг ашигладаг болжээ. Бусад улсуудад төр, засаг нь өрсөлдөх чадвараа судлуулж, судалгааны дүнг гарах бодлогын баримт бичгүүддээ тусгаж ажилладаг. Гэтэл манай улсад Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төвийнхөн бие даан уг судалгааг гүйцэтгэдэг ажээ.

Цаашдаа манай улс өрсөлдөх чадварын судалгаанд ач холбогдол өгч, гарах үр дүнд анхаарал хандуулж ажиллах нэн шаардлагатай байна.

Э.Мягмарнаран

ЭМ-ийн сайд: Эрүүл мэндийн салбар туйлдаж байна
ЭМ-ийн сайд: Эрүүл мэндийн салбар туйлдаж байна
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.