Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам БШУ-ны сайдад ЭЕШ өгөх сурагчдын эрхийг хамгаалах талаар шаардлага хүргүүллээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Боловсрол, шинжлэх ухааны сайдад ЭЕШ өгөх сурагчдын эрхийг хамгаалах талаар шаардлага хүргүүллээ.

Тус шаардлагад элсэлтийн ерөнхий шалгалтад оролцохоор бүртгүүлсэн хэдий ч коронавирусийн халдвар авсан, ойрын хавьтал болсон бол шалгалт өгөх боломжгүй нөхцөл байдалд байгаа сурагчдын эрх ашгийг хамгаалах шаардлагатай байгааг илэрхийлжээ. Тухайлбал,

"Цар тахлын улмаас улс орон хэцүү байдалд байгаа хэдий ч хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхах нь Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын хууль болон бусад хуулиудыг зөрчиж байна. Иймд Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Улсын Онцгой комисс болон холбогдох газрууд энэ асуудлыг яаралтай анхааралдаа авч ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бүрэн хамрагдах нөхцлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна" гэжээ.

Монгол Улс өрсөлдөх чадвараараа 64 орноос 60-р байранд бичигджээ
Монгол Улс өрсөлдөх чадвараараа 64 орноос 60-р байранд бичигджээ
 
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан “Парис-2024” олимпын эрхээ авлаа
ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан “Парис-2024” олимпын эрхээ авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.