Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цэцэгсайхан: ОХУ-д үйлдвэрлэсэн Арбидол эмийн үнийн дээд хязгаарыг 36,000₮ болгон тогтоолоо

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/06/18
Унших
1 минут 38 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Коронавирус халдварын эсрэг өргөнөөр ашиглаж буй "Арбидол" эмийн үнэ хэд дахин өссөн мэдээлэл бий. Үүнтэй холбоотой мэдээллийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан өглөө. Тэрбээр, "Сүүлийн үед эмийн үнийн өсөлттэй холбоотой ШӨХТГ-тай хамтарсан шалгалтуудыг хийсэн. Ковидийн эмчилгээнд ашиглаж байгаа эмүүдийн зөвшөөрөл авсан 15 ААН-үүдтэй ярилцаж, импортоор оруулж ирж буй үнийг нь судалсан. Ингээд үнийн хөөрөгдөл гаргахгүйн үүднээс тухайн эмүүдийн жижиглэнгийн болон бөөний үнийн хамгийн дээд хязгаарыг тавьж өгсөн. Тухайлбал БНХАУ-д үйлдвэрлэсэн Арбидол эм 19,500 төгрөгөөр, ОХУ-д үйлдвэрлэснийг 36,000-аас илүүгүй зарагдана. Украйн улсад үйлдвэрлэсэн Арбивир эмийг 29,500 төгрөгөөр эмийн сангууд дээр зарагдана. Үүнээс гадна Арбидол эмийг дотооддоо үйлдвэрлэх ажил эхэлсэн. Эмийн түүхий эд, эмийг бүртгэх асуудлыг бодлогын хүрээнд яаралтай дэмжиж ажиллаж байгаа. Хэрэв энэ эмийг үндэсний үйлдвэр үйлдвэрлэдэг болвол эмийн үнэ 10,000-13,000 төгрөг болж буурах боломжтой.

Арбидол эм 6000 төгрөг гэсэн үнэ хаана ч байгаагүй. Бидний хийсэн судалгаанд энэ эм 8000-20,000 төгрөгийн хооронд зарагддаг байсан. Энэ нь үйлдвэрлэгчээс өгч байгаа анхны үнэ. Үүн дээрээс тээвэрлэлт, даатгал гээд маш олон зардлууд нэмэгддэг" гэв.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.