Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Халдвар авсан хүн бүрт 60 ширхэг "Арбидол" эмийг үнэгүй хүргүүлж байна

Ангилал
COVID-19 Нийгэм
Хэзээ
2021/06/19
Унших
1 минут 16 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Халдвар авсан иргэдэд Эрүүл мэндийн даатгалын газраас 70 мянган төгрөгийн тусламж үзүүлж байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байна. Гэвч иргэд Эрүүл мэндийн даатгал, Эрүүл мэндийн яамнаас үнэгүй эм тан өгсөн тохиолдол байхгүйг мэдээлж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад, тэрбээр "Шат шатандаа хүрч ажиллахыг хичээж байна. Эмийн нөөц хангалтыг бүх бололцоогоор түгээж байна. Батлагдсан хүн болгонд 60 ширхэг эм хүргүүлж байна. Мэдээж зарим нэг хүнд очоогүй тохиолдол гарч байна. 70 мянга гэдэг бол нэг хүний эмчилгээнд зарцуулах мөнгийг даатгалын сангаас санхүүжүүлсэн асуудал байгаа юм. Түүнээс биш 70 мянган төгрөгийн багц биш шүү" гэлээ.

Сануулахад, 40 ширхэгтэй Арбидол 40-42 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан "ОХУ-д үйлдвэрлэсэн Арбидол эмийн үнийн дээд хязгаарыг 36000 төгрөг болгон тогтоосон" гэж өчигдөр мэдээлээд байгаа юм.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.