Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багаас хөл хорио тогтоох санал гаргажээ

Ангилал
COVID-19 Нийгэм
Хэзээ
2021/06/19
Унших
1 минут 49 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагт УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн гишүүн О.Батбаяр оролцлоо. Тэрбээр "Эрдэмтдийн багийн зөвлөлөөс халдварын тохиолдлыг зургаадугаар сарын 15-наас буурна гэж тооцоолсон ч нэмэгдлээ. Үүнд маш олон зүйл нөлөөлсөн. Иргэдийн хөл хөдөлгөөн маш их нэмэгдсэн. 16.000 гаруй иргэн шагнал авлаа. Энэ 16.000 гаруй иргэн шагналынхаа найр наадмыг хийсэн. Энэ бүх зүйл нөлөөллөө. Мөн Монголд байгаа вирус мутацид орсон байж болзошгүй гээд олон нөхцөл байдал нөлөөлсөн. Иргэд вакциндаа итгэх хэрэгтэй.

УОК-ын Эрдэмтдийн баг бүх заавар, зөвлөмжөө хараат бусаар гаргаж, УОК-т хүргүүлдэг. Өнөөдрийн байдлаар Эрдэмтдийн багаас УОК-т хүргэж байгаа дүгнэлт бол "Вакцинжуулалтын явц, судалгаануудаа хараад хөл хориог тогтоох зайлшгүй шаардлага байгаа"-г хэлж байна. Тохиолдлын тоо 3000-3500 руу хүрэх магадлал өндөр байна. Нэг сарын дотор шинээр өвчлөх хүмүүсийн тоо 100-120 мянгад хүрэх эрсдэлтэй байна.

Хөл хорио тогтоох шаардлага үүссэн. Нэгт, халдварын тоогоо харах ёстой. Өвчлөлэ өндөр байна.

Хоёрдугаарт, орны ачаалал хамгийн өндөр түвшинд хүрчихлээ.

Гуравдугаарт, лабораторийн ачаалал нэмэгдчихлээ.

Дөрөвдүгээрт, нас баралт маш их байна. Зөвхөн долдугаар сард өвдөх тохиолдлын тоо 100-120 мянга давах тооцоолол байна. Үүнийгээ дагаад эрсдэлт бүлгийнхэн маш их эрсдэлд орно. Тиймээс зайлшгүй арга хэмжээ авах шаардлага байна" гэлээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.