Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халдварын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт төрөөс нөхөн олговор өгөх ёстой“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

Ардчилсан намаас Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай хэвлэлийн бага хурал хийлээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Халдварын улмаас улсын хэмжээнд 400 гаруй хүн харамсалтайгаар амь насаа алдаад байна. Монгол хүний аминаас илүү үнэтэй зүйл гэж байхгүй. Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зургаадугаар сарын 25-нд болно. Гэтэл энэ өдөр цэргийн ёслолын парад болно гэж байна. Ийм зүйл энэ цаг үед байж болохгүй. Халх голын дайнд 274 хүнээ алдаад гашуудал зарлаж байсан. Гэтэл өнөөдөр 436 иргэнээ алдчихаад баяр ёслолын байдалтай парад хийж болохгүй. Тиймээс зургаадугаар сарын 25-ныг үндэсний эмгэнэлийн өдөр болгох ёстой. Мөн цар тахлаар нас барсан иргэдийнхээ ар гэрээс уучлал гуйх ёстой.

Түүнчлэн нэг тэрбум төгрөгөөр 100 жилийн ойн медаль хийж тараах тухай ярьж байна. Гэтэл яагаад энэ мөнгөөр амьсгалын аппарат нэмж авч болохгүй байгаа юм бэ. Миний авсан мэдээллээр Монголд 900 орчим амьсгалын аппарат байгаа юм байна. Энэ нь хаанаа ч хүрэлцдэггүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас амьсгалын аппаратыг хангалттай хэмжээнд бэлдээгүй юм бэ.

Түүнчлэн цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрт төрөөс нөхөн олговор өгөх ёстой. 10 тэрбум төгрөгөөр наадам хийх тухай ярьж байгаа. Түүнийхээ оронд нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор гээд 10 сая төгрөг өгөхөд өнөөдрийн байдлаар 4.3 тэрбум төгрөг болж байна” гэв.

Хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэжээ
Хотын захиргааны шинэ байранд 145 ор дэлгэжээ
 
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.