Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ-ын дэд даргад Г.Азжаргал, Х.Буянтүмэн нар яригдаж байгаа ч, Г.Азжаргалыг томилох бололтой

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 34 секунд

Ерөнхийлөгчийн сонгуулийг удтал “хүлээсэн” томилгоонууд хаврын чуулганы үлдсэн хугацаанд амжиж хийгдэх бололтой. Тодруулбал, АТГ-ын дэд даргын томилгоо болон гацаанд ороод байсан элчин сайдуудын томилгоог ч гэсэн наадмын өмнө МАН нэг тийш болгохоор шулууджээ.

Үүний эхлэл болгож өнгөрсөн 12 дугаар сард яригдаж байсан АТГ-ын дэд даргын томилгоог явуулахаар УИХ-ын Хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлыг жагсаалт руугаа татжээ. “Томилгооны сонсголын тов тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төслийн дагуу АТГ-ын дэд даргыг томилох сонсголыг зохион байгуулагдах юм. Томилгооны сонсгол нь 2015 онд батлагдсан “Нийтийн сонсголын тухай” хуулийн дагуу хийгдэнэ.

Удтал хүлээгдсэн АТГ-ын дэд даргаар хэнийг томилох вэ гэдэг асуулт улс төрийн хүрээнийхний сонирхлыг ихэд татаж байна. Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар АТГ-ын дэд даргад дотроосоо буюу Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргалын нэрийг оруулж ирж магадгүй гэдгийг онцоллоо. Өнгөрсөн оны сүүлээр УИХ-аар орсон Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа томилдог болсон. Өмнө нь Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог байсан юм.

АТГ-ынхан одоогийн байдлаар дэд даргынхаа нэрийг ихээхэн нууцалж буй бөгөөд яг эцсийн байдлаар Г.Азжаргал гэдэг дээр тогтоогүй байгаа бөгөөд түүнээс гадна өөр хүний нэр ч давхар яригдаж буй гэнэ. Тодруулбал, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн дэд даргынхаа суудалд яригдаж байгаа аж. Харин албан тушаалтнуудын хувьд Г.Азжаргалын томилгоог явуулах сонирхол нь “дийлж” байгаа бололтой. Мөн АТГ-ын дарга З.Дашдаваа өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд уг томилгоог явуулах учраас ойрын хүн гэгддэг Г.Азжаргалыг дэд даргаараа томилуулах магадлал нь илүү юм.

Ямартаа ч АТГ-ын дэд даргыг томилохдоо нэгдүгээрт, дотроосоо томилох. Хоёрдугаарт, мэдлэг боловсролтой, туршлагатай, хэлний өндөр мэдлэгтэй байх зэрэг шалгууруудыг эрхэм болгож буй аж.

Г.Лхагвадорж

ШӨХТГ:
ШӨХТГ: "Арбидол" эмийг 43.000 хүртэл төгрөгөөр зарж байсан эмийн сангуудын зөвшөөрлийг цуцлуулах саналаа хүргүүлж байна
 
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүндэтгэн хүлээн авч уулзлаа
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Олон Улсын Эрүүгийн шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг хүндэтгэн хүлээн авч уулзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.