Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөс буугаад 5 жил намд элсэхгүй, гишүүнчлэл сэргээхгүй байх хууль санаачилжээ  

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 18 секунд

Ерөнхийлөгчөөр сонгогдсон МАН-ын дарга У.Хүрэлсүх энэ баасан гарагт тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Хуулийн дагуу шинэ Ерөнхийлөгч тангараг өргөснөөр хуучин Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох юм.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн Х.Нямбаатар сайдтай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Засгийн газарт Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барьжээ. Засгийн газраас уг хуулийн дэмжсэн бөгөөд ойрын өдрүүдэд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх гэнэ.

Хамгийн ноцтой нь уг хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтууд дунд намын гишүүнчлэл сэргээхтэй холбоотой нэгэн заалтыг оруулжээ. Тодруулбал, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно” гэжээ.

Улс төрийн хүрээнийхэн уг хуулийн төсөл энэ хэвээрээ батлагдвал Ерөнхийлөгч Х.Баттулгыг улс төрөөс бүр мөсөн явуулж, дахин улс төр хийх боломжгүй болгоно гэдгийг онцолж байгаа юм. Учир нь Х.Баттулгын Ерөнхийлөгчөөс буусны дараах улс төрийг Ардчилсан намаа авах “тулаанаа” эхлүүлнэ. Өнгөрсөн жилээс хойш Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар хэн нь намаа “авч” 2024 оны сонгууль орохоо үзэж битүүхэн “тэмцэлдсээр” байгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч сонгуулийн өмнөх өдөр өөрийн биеэр гарч ирж У.Хүрэлсүхэд тал засаад ч Ардын намынхан түүнд боломж болгохгүй байхаар нэг мөр шийджээ.

Мөн нөгөө талдаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг бүрэн эрхийн хугацааг нь дууссаны дараа хуулийн байгууллагууд шалгаж магадгүй гэх “бор шувуу” саарал ордноор ойрд нисэх болсон. Нөхцөл байдал энэ мэтээр яаж ч эргэж болох тул Х.Баттулга буусан даруйдаа дахин бүрэн эрхтэй болохын тулд ирэх намар Сонгинохайрханы нөхөн сонгуульд АН-аас дэвших бодлого “гүйлгэж” суугаа гэх.

Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Ардын намынхан яаралтай горимоор Х.Нямбаатар сайдын оруулж ирсэн байдлаар батлах юм бол Х.Баттулгын улс төрийн ирээдүй ихээхэн бүрхэг болно.

Харин хүний эрх талаасаа энэ бол тулын явцуу. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь хуулийн замаар хязгаарлах гэсэн үйлдэл юм. Сонгох сонгогдох, өөрийн итгэл үнэмшлээрээ намд элсэх, намаас гарах, нам байгуулах эрх нь олгогдсон. Гэтэл эрх баригчид нэг хүнд зориулсан мэт ийм хууль оруулж ирэх гэж байгаа нь хүний эрх, Үндсэн хууль гээд маш олон зүйлийг зөрчиж байна.

Хууль зүйн яамнаас өргөн барьсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлтэй энд дарж бүрэн эхээр нь танилцана уу.

ЖИЧ: Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалтуудад тогтоохоор хуулийн төсөлд тусгаад байна.

23 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсны дараах хязгаарлалт

23.1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дууссан өдрөөс эхлэн таван жилийн хугацаанд улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээх, эсхүл улс төрийн нам байгуулах, эсхүл улс төрийн намын гишүүнээр элсэхийг хориглоно

23.2.Ерөнхийлөгч байсан иргэн гадаад улсад эмчлүүлэхээс бусад тохиолдолд гадаад улсад байнга оршин суух, амьдрахыг хориглоно.

23.3.Ерөнхийлөгч байсан иргэн гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд удирдах болон гүйцэтгэх албан тушаал, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

23.4.Ерөнхийлөгч байсан иргэн Монгол Улсын харьяатаас гарч, гадаад улсын харьяат болохыг хориглоно.

ЦЕГ: Шалгалтаар цагдаагийн албан хаагч 200 мянган төгрөг бэлнээр нэхээгүй нь тогтоогдож байна
ЦЕГ: Шалгалтаар цагдаагийн албан хаагч 200 мянган төгрөг бэлнээр нэхээгүй нь тогтоогдож байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.