Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Вакцины гурав дахь тунг хэзээ, ямар шат дараалалтайгаар хийхийг судална”

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 3 секунд

"Ковид-19" цар тахалтай тэмцэх хуульд хяналт тавих түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан халдварын эрсдлийг багасгах гол арга хэмжээ нь вакцин гэдгийг онцлоод цаашид дархлаажуулалтыг эрчимжүүлж, гурав дах тунг хэзээ хийх талаар судална гэдгийг хэлсэн юм. Тэрбээр “12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар 2.5 сая тун “Prizer” вакциныг захиалж, худалдан авах гэрээг хийсэн. Орж ирсэн вакцинаас хийж эхэлсэн боловч иргэдийн идэвх сул байна. Вакцинд хамрагдсан дөрвөн хүн тутмын гурав нь халдвараас хамгаалагдаж байгаа гэдгийг эрдэмтэд хэлж байгаа. Дотоодын болон олон улсын шинжээчдийн судалгаанд үндэслэн гурав дахь тунг хэзээ, аль вакциныг ямар шат дараалалтайгаар хийх зэргийг судлах ёстой. Вакцины дараах дархлаа тогтоц, өвчлөл, мутаци дагасан эрсдлийн судалгаануудыг хийж байгаа. Дэлхий нийтээр гурав дахь тун хийх талаар дотооддоо хийсэн судалгааг ойрын хугацаанд УОК, ЗГ-т танилцуулах чиглэл өгсөн.

Сүүлийн гурван сарын турш халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр улсын хэмжээнд 11 мянга гаруй ор дэлгэж, өвчтөнг эмчилж байна. Цаашид халдварын тоо нэмэгдэх тусам ор дэлгэх боломж байгаа хэдий ч эмч сувилагч, эрүүл мэндийн албан хаагчдийн хомсдолд орж болзошгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. НЭМГ-ын дэргэдэх био бэлдмэлийн үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээсэн. Халдварын тархалт нэмэгдэх тусам нөөц бололцоо шавхагдах учраас вакцинжуулалтыг эрчимжүүлэх хэрэгтэй. Вакцинаа эрчимтэй хийсний үр дүнд бүртгэгдэх нас баралт арав дахин бага байгаа” гэлээ.

С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтоохоос аргагүй байдалд хүрнэ
С.Амарсайхан: Халдварын тоо буурахгүй бол хатуу хөл хорио тогтоохоос аргагүй байдалд хүрнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.