Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Б.Пүрэвдорж гишүүн архи ууж, сансарт нисэхээ багасгаад ажилдаа анхаар

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулганы хуралдааны үеэр Г.Дамдинням гишүүн болон Б.Пүрэвдорж нарын хооронд ширүүхэн маргаан болоод амжсан.

Уг маргааны үеэр УИХ-ын гишүүн, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням чуулганы танхимд ёс бус үг хэллэг хэрэглэж, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлүүлсэн юм. Тэгвэл Г.Дамдинням гишүүн өөрийн твиттер хуудсаараа Б.Пүрэвдорж гишүүнд хандан "Зарим хүн архи ууж сансарт нисэхээ багасгаад ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй юм билээ" гэж жиргээд амжлаа.

Ер нь УИХ-ын гишүүд чуулганы танхимд аливаа асуудалд хандахдаа ёс зүйтэй, иргэд сонгогчдоо төлөөлж буйгаа үргэлж санаж явах нь зүйтэй юм.

Баяр

Орон нутагт 934 шинэ тохиолдол бүртгэгджээ
Орон нутагт 934 шинэ тохиолдол бүртгэгджээ
 
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.