Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ: Хүн амынхаа 75 хувийг дархлаажуулж, сүргийн дархлаа тогтоно гэж үзвэл 52 хувь нь хамрагдсан байна

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
2 минут 35 секунд

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оролцлоо.

-Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил хэр явж байна вэ. Вакцинд хамрагдах ёстой иргэдийнхээ хэдэн хувийг хамруулаад байгаа вэ?

-Монгол Улс 3 сая 250 мянган хүн амтай. Эхний ээлжинд 18-аас дээш насныхныг хамруулахаар төлөвлөж байсан. Одоо 16-аас дээш насны иргэдээ вакцинжуулж байгаа. Одоогийн байдлаар нийт хүн амынхаа 52 хувийг вакцинд хамруулсан байгаа. Харин зорилтод бүлэг буюу 18-аас дээш насны 2 сая 67 мянган хүний 92 хувийг эхний тунд, 82 хувийг нь хоёр дахь тунд хамруулаад байна.

-Хүн амын хэдэн хувийг вакцинд хамруулж байж, сүргийн дархлаа тогтох вэ. Вакцинд хамрагдахгүй байх шалтгаантай иргэдээс гадна вакцинд үл итгэгч нар хэр их байгаа вэ ?

-Цар тахлаас сэргийлэх цорын ганц арга бол вакцинжуулалт. Улс орнууд нийт хүн амынхаа 70 буюу 70-аас дээш хувийг хамруулж байна. Бид ч гэсэн бүх иргэдийнхээ 70 гаруй хувийг хамруулж байж, энэ цар тахлыг хохирол багатай даван туулах боломжтой байгаа.

-Бид хэзээ 75 хувьдаа хүрэх вэ?

-Одоогийн байгаа 18-аас дээш насныхан нийт хүн амынхаа 63 хувийг эзэлж байна. Вакциныг хүүхдэд хийхийг зөвшөөрсөн. Тэгэхээр 12 буюу түүнээс дээш насныханд хийж байж, 75 хувьдаа хүрнэ. Сүргийн дархлаа тогтох боломжтой. Зорилтот бүлэг буюу 18-аас дээс насныхан 92 хувьтай байгаа гэхээр цаана нь 8 хувь үлдэж байна. Энэ нь ямар нэгэн хүндэтгэн шалтгаантай иргэд байна. Тиймээс тус иргэд боломжтой үедээ вакцины цэгүүдэд очоод вакцинаа хийлгэх боломжтой. Бас вакцин огт хийлгэхгүй гэсэн хүмүүс байна. Вакцин бол тухайн хүнийг өвчнөөс сэргийлэх цор ганц бэлдмэл. Хортой байх боломжгүй. Харин тухайн хүнд хариу урвал үзүүлж болно. Үүнийг иргэд ойлгохгүй вакцин хортой, вакцин муу гэж буруу ойлгож байна.

Г.Дамдинням: Б.Пүрэвдорж гишүүн архи ууж, сансарт нисэхээ багасгаад ажилдаа анхаар
Г.Дамдинням: Б.Пүрэвдорж гишүүн архи ууж, сансарт нисэхээ багасгаад ажилдаа анхаар
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.