Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭД: Хөл хорио тогтоогоод, эргэж цуцлаад байхаар хүмүүсийг дарамтад оруулж байна

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/06/22
Унших
1 минут 9 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Долдугаар сарын 1-нээс эхлэн хөл хорио тогтоох мэдээлэл цахим орчинд гарлаа. Халдварын тохиолдол өндөр байгаа үед иргэдийн байр суурийг хүргэхээр сайтын редакц иргэдээс хөл хорио тогтоохыг дэмжиж байгаа, эсэх талаар тодрууллаа.

Бидний асуултад хариулан байр сууриа илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь хөл хориог дэмжихгүй байгаагаа хэлэв. Тухайлбал иргэн Б.Тэмүүлэн, "Хөл хориог дэмжихгүй байна. Хөл хорио тогтоосоор байгаад ковидийг нам дарж чадахгүй. Бусад улс орнуудыг харж байхав дан ганц хөл хориогоор ковидийг давсан улс байхгүй. Миний бодлоор хүмүүсийн физик биеийн дархлаанаас илүүтэйгээр сэтгэл зүйн дархлаа чухал юм шиг байгаа юм. Төр засаг нь иргэдээ тайван байлгах үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Түүнээс биш байн байн хөл хорио тогтоогоод, эргэж цуцлаад байхаар хүмүүсийг дарамтад оруулж байна" гэв.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.