Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Долоо, наймдугаар саруудад халдварын тархалт тогтвортой буурна“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 52 секунд

Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тоо хоёр мянга давах боллоо. Үүнтэй холбоотойгоор дотоодод хөл хорио тогтоох эсэх асуудал олны анхаарлын төвд байна. УОК-ын дэргэдэх эрдэмтдийн багаас зургадугаар сарын 15-наас халдварын тохиолдол буурах талаар судалгааг танилцуулж байсан боловч тархалт буурахгүй хэвээр байгаа юм. Энэ талаар МУИС-ийн судлаач, доктор Т.БЭГЗСҮРЭН "Одоогийн нөхцөл байдалд үндэслэн хөл хорио тогтоох зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Зургадугаар сарын 15-аас халдварын тохиолдол буурна гэх тооцоог гаргаж байсан. Гэвч хөл хөдөлгөөн, үйл ажиллагаануудаас хамааран тооцоололд хүрэхгүй байгаа. Гэхдээ сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад 18-аас буурсан үзүүлэлтүүд харагдаж байна. Вакцины нөлөөгөөр долоо, наймдугаар сараас эхлэн халдварын тархалт буурах болно. Харин хөл хорио тогтоох юм бол тархалт илүү үр дүнтэйгээр буурч, иргэд гадуур маскгүйгээр чөлөөтэй явах боломжтой. Хөл хөдөлгөөнийг хязгаарлах юм бол халдварт өртөх иргэдийн тоо багасаж, эмнэлгийн ачаалал, нас баралтын тоо буурна. Жишээлбэл, арав хоног хөл хорио тогтоох юм бол халдвар авах хүний тоо 20 мянгаар буурах боломжтой гэх тооцооллыг эрдэмтдийн багаас гаргаад байна.

Вакцин хийлгэсэн дөрвөн хүний гуравт нь дархлаа тогтож байна. Хоёр сая хүн буюу хүн амын 70-аас дээш хувь нь вакцинд хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно. Ойролцоолсон судалгаагаар 440 мянган хүн дархлаатай болох шаардлагатай" гэсэн юм.

ИРГЭД: Хөл хорио тогтоогоод, эргэж цуцлаад байхаар хүмүүсийг дарамтад оруулж байна
ИРГЭД: Хөл хорио тогтоогоод, эргэж цуцлаад байхаар хүмүүсийг дарамтад оруулж байна
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.