Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АОК: Орхон аймагт мутацилагдсан вирус илэрсэн, халдварлах чадвар 4 дахин их

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 40 секунд

Орхон аймгийн онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн мэдээлэл хийлээ.

Орхон аймагт сүүлийн 24 цагт коронавирусийн 74 шинэ тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, Хүүхэд 23, насанд хүрсэн 51 иргэн халдвар авсан байна. Орхон аймгийн хэмжээнд хүн амын 1.7 хувь нь халдварт өржээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 1837 болсон байна.

Тархвар судлаач эмч Л.Уранчимэг, "188 сорьц шинжилгээнд өгөхөд 60 гаруй хувьд нь мутацилагдсан вирус болох нь тодорхойлогдлоо. Дэлхий даяар альфа, бетта, гамма, дельта гэсэн дөрвөн төрлийн мутацилагдсан вирус тархаад байгаа юм. Тухайлбал, Энэтхэгт бүртгэгдсэн дельта мутаци буюу халдварлах чадвар дөрөв дахин өндөр вирус байгаа. Үүнийг иргэдэд зайлшгүй хэлэх шаардлагатай байна. Их Британи, Бразилийн мутацилагдсан вирус манай аймагт байгаа гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна. Мөн Энэтхэгийн дельта явж байх магадлал байна. Үүнийг задалж шинжлээд ЭМЯ-д танилцуулна. Учир нь шинж тэмдгийн хувьд маш их усархаг нус гойжих шинж тэмдэг илэрч байна. Энэ нь дельта мутаци дээр гардаг шинж тэмдэг юм. Янз бүрийн шинж тэмдгүүд харилцан адилгүй байгаа нь өөрөө янз бүрийн мутацилагдсан вирус аймгийн хэмжээнд байгаа гэдгийг харуулж байна" гэв.

"Долоо, наймдугаар саруудад халдварын тархалт тогтвортой буурна"
 
Д.Монголхүү: АН-ыг Оросын бодлогыг хэрэгжүүлэгч нам болгох гэж байгаа явдлын гол дүр нь Х.Баттулга
Д.Монголхүү: АН-ыг Оросын бодлогыг хэрэгжүүлэгч нам болгох гэж байгаа явдлын гол дүр нь Х.Баттулга
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.