Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тяньжин боомтод саатаад байсан 3162 чингэлгийн 943 нь Замын-Үүдэд буужээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 2 секунд

БНХАУ-ын Тяньжин боомтод саатаад байсан манай улсын импортын бараа, бүтээгдэхүүний 3,162 чингэлгийн эхний ээлжийн 943 чингэлэг бараа Замын-Үүд боомтод буужээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн Эрээн өртөөнөөс зургаадугаар сарын 9-17-нд буюу өнгөрсөн есөн хоногийн хугацаанд импортын чингэлэг бүхий 18 галт тэрэг Замын-Үүд боомтод ирсэн байна. Ингэснээр энэ оны зургаадугаар сарын 8-н хүртэл Тяньжин боомтоос хоногт импортын чингэлгийн нэг галт тэрэг хуваарийн дагуу тогтмол ирдэг байсныг хоёр дахин нэмэгдүүлжээ.

Мөн Эрээн өртөөнөөс өнгөрсөн долоо хоногт автомашинаас вагонд шилжүүлэн ачсан 125 вагон ачаа орж ирснээс энэ сарын 16-нд 41 вагон, 17-нд 33 вагон орж ирсэн байна. Үүнийг өмнөх өдрүүдтэй харьцуулахад тээвэрлэлт хоёр дахин нэмэгдээд байгааг ЗТХЯ- мэдээлсэн юм.

УОК-ын даргын энэ оны зургаадугаар сарын 8-ны өдрийн тушаалаар коронавируст цар тахлын улмаас удааширч буй Замын-Үүд-Эрээн чиглэлийн улс хоорондын ачаа тээврийн эргэлтийг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улс руу ирэхээр хүлээгдэж буй чингэлгийн эрчмийг сайжруулах, тээвэрлэлтэд үүсэж буй хүндрэл саатлыг арилгах, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Шуурхай бүлгийг ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулаад байгаа юм.

ГХЯ, ЗТХЯ, МХЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох хүмүүсээс бүрдсэн Шуурхай бүлгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд БНХАУ-ын Тяньжин боомтод саатаж байсан чингэлгүүдийн эхний ээлжийг ийнхүү Замын-Үүд боомтоор хүлээн аваад байна хэмээн ГЕГ-аас мэдээллээ.

АОК: Орхон аймагт мутацилагдсан вирус илэрсэн, халдварлах чадвар 4 дахин их
АОК: Орхон аймагт мутацилагдсан вирус илэрсэн, халдварлах чадвар 4 дахин их
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.