Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“COVID-19 QR VERIFY” апплейкшныг ашиглан дархлаажсан иргэнийг таньж, нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 45 секунд

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа нь нээгдсэн салбарын ажилчид давтан тунд хамрагдсан байх шаардлагыг тавьж буй. Түүнчлэн үйлчилгээний байгууллагууд вакциндаа бүрэн хамрагдаад 14 хоносон болон халдвараар өвчлөөд эдгэсэн иргэдэд үйлчлэх шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Гэвч үйлчилгээний байгууллагуудын зүгээс иргэдийн вакциндаа хамрагдсан эсэхийг шалгаж, нэвтрүүлэхэд хүндрэл үүсч байгаа талаар мэдээлж байсан. Иймд коронавирусийн халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан иргэдийн мэдээллийг шалгах “COVID-19 QR VERIFY” апплейкшныг нэвтрүүлсэн талаар албаныхан мэдээллээ.

Тус апплейкшныг ашиглан аж, ахуй нэгж, байгууллагууд дархлаажсан иргэнийг хэрхэн таньж, нэвтрүүлэх вэ?

  • Иргэн вакцины гэрчилгээгээ биедээ эсвэл гар утсандаа авч яваа тохиолдолд аж, ахуй нэгж байгууллагууд дурын QR SCANNER-аар вакцины гэрчилгээний доод буланд байрлах QR уншуулна.
  • Харин иргэн иргэний үнэмлэх эсвэл вакцины цахим батламж буюу / вакцины QR / биедээ авч яваа бол “COVID 19 QR VERIFY” аппликейшныг үйлчилгээний байгууллагын ажилтан гар утсандаа суулгаж, үйлчлүүлэгчээ таньж нэвтрүүлнэ.

Дархлаажуулалтын мэдээлэл шалгах аппликейшнийг IOS үйлдлийн системтэй гар утсанд http://bitly.ws/dwEb линкээр, Android үйлдлийн системтэй гар утсанд https://share.datacenter.gov.mn/s/gJQXnJQYKZB9Prk татаж авах боломжтой. Мөн нэвтрэх нууц үг нь Password123! аж. Харин дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэх вакцины гэрчилгээгээ https://vis.health.gov.mn/ survey сайт болон https://e-mongolia.mn/ сайтад нэвтрэн орж авна.

Туул голын эхэнд минж нутагшууллаа
Туул голын эхэнд минж нутагшууллаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.