Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: Найман саяын эмчилгээ одоо 170 мянга болж байх шиг байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Цар тахлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ. Тэрбээр, "Өнөөдөр 100 мянга гаруй хүн өвчлөөд, 459 хүн өөд болчихсон ийм л цаг үе. Энэ байлдаанд удирдаж байгаа генералууд бодлогыг буруу явуулсан. Энэ хуулийн хугацааг сунгана гэдгийг та нар хулгайн аргаар 2021 оны арванхоёрдугаар сар хүртэл гээд биччихсэн байна. Хуулийн хугацаа сунгах асуудлыг ингэж хулгайн аргаар бичиж болохгүй. Манай зарим гишүүдийн хэлж байгаагаар эхлээд хуулийн дүгнэлтийг хийж дуусгаад дараа нь сунгах эсэхийг ярих ёстой юм.

Нөгөө талаас төсөв мөнгө хангалттай өгсөн. Байлдаан болохоос өмнө манайх гол фронтын дайчдаа ядраагаад унагаачихсан. Эмч нар нь өөрсдөө халдвар аваад эмнэлгүүд нь дүүрчихсэн. Дээрээс нь хүмүүсийг маш их айлгасан найман саяар эмчлэдэг гэж байсан нь дөрвөн сая болсон. Одоо С.Энхболд сайдын хэлж байгаагаар 170 мянга болж байгаа юм шиг байна. Гэхдээ үүнийг зөвхөн одоогийн Засгийн газарт тохож болохгүй. Өмнөх Засгийн газар ч бас хангалтгүй ажилласан" гэв.

“COVID-19 QR VERIFY” апплейкшныг ашиглан дархлаажсан иргэнийг таньж, нэвтрүүлнэ
“COVID-19 QR VERIFY” апплейкшныг ашиглан дархлаажсан иргэнийг таньж, нэвтрүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.