Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Насанд хүрэгчдийн дэлгэц харах зохистой хугацаа нь гурван цаг байдаг“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Сүүлийн үед эцэг, эхчүүдийн санааг зовоох болсон асуудлуудын нэг нь дэлгэцийн донтолт юм. Дэлгэцийн донтолтод олон төрлийн хүчин зүйлс багтдаг байна. Тухайлбал,

  • Текстийн донтолт /твиттер эсвэл хүмүүсийн сэтгэгдэл унших/
  • Ухаалаг утасны, медиа донтолт /зурагт болон видео үзэх/
  • Цахим тоглоомын донтолт /компьютер, гар утас, телевиз, таблет/
  • Онлайн мөрийтэй тоглоом багтдаг аж.

Ингэхдээ гүнзгий донтсон хүн өдөрт 8-10 цаг ба түүнээс дээш хугацааг зориулах бөгөөд долоо хоногт хамгийн багадаа 30 цагийг зарцуулдаг аж. Дэлгэцийн донтолттой хүүхдийн тархинд хар тамхи хэрэглэсэн үед илэрдэг “Тархины бүтцийн эмгэг өөрчлөлт” үүсдэг. Донтолтын үед бие махбод, сэтгэц, төрх үйлдлийн талаас өөрчлөлтүүд гарч эхэлдэг аж. СЭМҮТ-ийн ХӨҮК-ийн эмч Л.Цэндсүрэн дэлгэцийн зохистой хэрэглээний талаар “Дэлгэцийн донтолтын үед хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй биеийн өсөлт удаашрах, ядарч сульдахаас гадна анхаарал сарнимтгай болж мартамхай болох шинж тэмдгүүд илэрдэг. Мөн цахим тоглоомноос үүдэлтэй асуудлууд үүсч байгааг мэдсээр байж тоглоомыг хэт удаан цагаар тоглох, тоглосноо нууж худлаа ярих, сэтгэл санааны таагүй байдлаас гарахын тулд тоглох зэрэг шинж тэмдүүд сүүлийн 12 сарын хугацаанд илэрч байвал донтолт үүссэн гэж үнэлнэ. Дэлхий даяар аливаа төрлийн донтолтын эмчилгээний үр дүнд ердөө 5 хувь нь эдгэрдэг бол 95 хувь нь амжилтгүй болдог. Иймээс хамгийн зөв шийдэл нь донтолтоос урьдчилан сэргийлэх юм. 0-2 насны хүүхдийн анхаарлыг сарниулах зорилгоор утас, таблет өгөхгүй байх ёстой. Мөн насанд хүрэгчдийн дэлгэц харах зохистой хугацаа нь гурван цаг” гэлээ.

Н.Алтанхуяг: Найман саяын эмчилгээ одоо 170 мянга болж байх шиг байна
Н.Алтанхуяг: Найман саяын эмчилгээ одоо 170 мянга болж байх шиг байна
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.