Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛЬ: Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлс 1.5 дахин их байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 9 секунд

УИХ-ын чуулганаар батлагдах Хөдөлмөрийн тухай хуульд уул уурхайн салбарт уртын ээлжээр ажиллахыг анх удаа хуульчлах гэж байна. Гэрээсээ хол газар байрлаж олон хоногоор ажиллаж байгаа ажиллагсадын эрх ашгийг хамгаалах дараах заалтууд орж байгаа аж.

  • Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно.
  • Энэхүү горимоор үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогчид үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн байршилд уг горимыг хэрэглэж болно.
  • Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна
  • Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.
  • Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна.
  • 14 хоног ажиллаж, 14 хоног амрах хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцон хамтын гэрээгээр тогтоож болно.
  • Уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон байршил бүхий газраас ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох бөгөөд энэ хугацаанд ажил олгогчоос хамаарахгүй шалтгаанаар саатсан хугацааг оруулахгүй.
  • Уртын ээлжээр ажиллах ажилтны заасан байршил бүхий газраас ажилдаа ирэх, буцах зардлыг ажил олгогч хариуцна.
  • Уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийн горим, уртын ээлжээр ажилласны нэмэгдэл зэргийг хамтын гэрээ, салбар хамтын хэлэлцээрээр тогтооно.
  • Насанд хүрээгүй хүнийг уртын ээлжээр ажиллуулахыг хориглоно.
Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн БАЙРШИЛ
Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн БАЙРШИЛ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.