Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Энэ удаагийн УИХ хүний хувийн мэдээллийг хамгаалсан шиг хамгаалъя

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төслийн талаар өөрийн байр суурь болоод ажлын хэсэгт ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээ.

Тэрбээр, "Миний бие хэд хэдэн ажлын хэсэг ахалж байгаа. Гэхдээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын саналыг хүлээн авч энэ ажлын хэсгийг ахалж ажилламаар байна. Манай ХЗДХ-ийн сайд өөрийгөө ч хамгаалж чадахгүй байна гэж ярьж байна. Тиймээс хамгаалж сурах хэрэгтэй. Сайд нь ч, УИХ-ын гишүүд нь ч өөрсдийгөө хамгаалж чаддаггүй байж иргэдийн эрх, хувийн мэдээлэл орон зайг хамгаална гээд үлгэрийн юм ярьцгаагаад байна. Тэгэхээр энэ удаагийн УИХ хүний хувийн мэдээллийг хамгаалсан шиг хамгаалъя. Үүнийг зөрчсөн этгээд нь ял, хариуцлага авдаг байя. Иргэн айж утсаар ярьдаг биш, түүнийг чагнаж задруулах гэж байгаа этгээд айдаг байх ёстой. Ямар дарангуйлал манайд байгаа вэ гэхлээр дур зоргоороо авирладаг, давуу мэдээлэл олж аваад ашиглаад сурчихсан сүлжээ байна. Дата төвийн хамгаалалт ямар байгааг бүү мэд. Зарим бүлэглэлүүд хууль, шүүх дээр байхаас гадна мэдээллийн сүлжээнүүд дээр хүмүүсээ байршуулчихсан. Хүний мэдээллийг жирийн иргэдээр дамжуулж тараасан болгож цахим орчинд хаяггүй мэтээр цацдаг. Ийм этгээдүүдийг таслан зогсоохын тулд би үүн дээр ажиллая. Ойрын гурван жилдээ УИХ хүний хувийн мэдээллийг хамгаалах тал дээр урьд хожид байгаагүй хэмжээнд дэвшил гаргах ёстой" гэв.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сураггүй алга болжээ
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сураггүй алга болжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.