Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суудлын автомашин онхолдож 11 сартай хүүхэд амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 58 секунд

2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 187 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд тав, орон нутагт таван хүн гэмтсэн байна. Хүүхэд өртсөн осол гэмтэл хоёр бүртгэгдэж, Орон нутагт хоёр хүний амь хохирсон байна. Тухайлбал:

Нийслэлд

-2021.06.22-ны өдрийн 18:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Өвөр салхитын замд суудлын автомашины жолооч явган зорчигч 7 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

-2021.06.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Хандгайтын замд ачааны автомашины жолооч бага оврын жийп автомашинтай мөргөлдөж зорчигч гэмтсэн.

Орон нутагт

2021.06.22-ны өдрийн 08:00 цагийн орчим Говь-Алтай аймаг Шарга сумын нутагт суудлын автомашин онхолдож 11 сартай нярай хүүхдийн амь хохирсон..

2021.06.22-ны өдрийн 07:00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.

2021.06.22-ны өдрийн 00:00 цагийн орчим Төв аймаг Жаргалант суманд мотоциклын жолооч явган зорчигч 11 настай эрэгтэйг мөргөж гэмтээсэн.

2021.06.22-ны өдрийн 23:00 цагийн орчим Төв аймаг “Баянхангай сумын нутагт суудлын автомашин онхолдож зорчигч гэмтсэн.

2021.06.22-ны өдрийн 20:00 цагийн орчим Хэнтий аймаг “Дархан сумын нутагт мотоцикл онхолдож жолооч амь хохирсон.

2021.06.22-ны өдрийн 05:00 цагийн орчим Налайх дүүргийн нутагт суудлын автомашины жолооч явган зорчигч 2 хүн мөргөж гэмтээсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-3
  • Сууж явсан зорчигч гэмтсэн-2

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр-4
  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 60 зөрчил илрүүлсний нийслэлд 43, орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг жолооч зорчигч та бүхэн тогтмол зүүж хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.