Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 2213 шинэ тохиолдол батлагдаж, 37-83 насны 10 хүн нас баржээ

Ангилал
COVID-19 Нийгэм
Хэзээ
2021/06/23
Унших
0 минут 46 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагийн дотор 2213 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 100263 болж байна. 1179 нь Улаанбаатарт, 1024 нь орон нутагт бүртгэгдэж, эрүүл мэндийн ажилтан 9, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгджээ.

37-83 насны 10 хүн нас баржээ.

Сүүлийн 24 цагт эмнэлгийн хяналтаас 622 хүн, гэрийн хяналтаас 569 хүн эдгэрч гарчээ.

Нийт 12479 хүн эмчлүүлж байна. Үүнээс,

  • хөнгөн 8070
  • хүндэвтэр 3149
  • хүнд 1053
  • маш хүнд 207 хүн байна" гэлээ. Гэрийн хяналтад 21745 хүн эмчлүүлж байна.
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.