Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халдвар авсан 0-5 насны хүүхдэд нус гоожих, найтаах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч байгаа“

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 8 секунд

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ЭХЭМҮТ-ийн Гүйцэтгэх захирал Ш.Энхтөр оролцож хүүхдийн өвчлөлийн талаар мэдээлэл өглөө. Халдвар авсан хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрч байгаа талаар тэрбээр "Насны онцлогоос шалтгаалаад янз бүрийн шинж тэмдэг илэрч байна. 0-5 хүртэлх насанд хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаах, бөөлжих, суулгах буюу ходоод гэдэсний хямрал түлхүү илэрнэ.

Харин өсвөр насныхан болохоор цээж өвдөх, хоолой хорсох, хөндүүрлэх, толгой өвдөх, амьсгал давчдах гэх мэт шинж тэмдэг илэрч байна. Манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол ондоо болсон. Дээх нь үед хүүхдүүдээ хүндрүүлээд ирдэг байсан бол одоо өвдөнгүүт нь л эмнэлгийг зорьдог болсон. Энэ нь сайн тал хэдий ч нөгөө талаасаа жаахан өвдөнгүүт нь эмнэлэгт хэвтэнэ гээд хүрээд ирэхээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна" гэсэн юм.

Ш.Энхтөр: Хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулахгүй бол намар нөхцөл байдал хүндэрч болзошгүй
Ш.Энхтөр: Хүүхдүүдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулахгүй бол намар нөхцөл байдал хүндэрч болзошгүй
 
М.Алдаржавхлан: Т.Нямдаваа нэг гэр бүл идээд барахааргүй л юм олсон байх
М.Алдаржавхлан: Т.Нямдаваа нэг гэр бүл идээд барахааргүй л юм олсон байх
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.