Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Вакцины II тунгаа хийлгээд 14-с дээш хоносон 31 хүн халдвар авч, нас барсан”

Ангилал
Нийгэм COVID-19
Огноо
Унших
1 минут 50 секунд

Нийслэлийн хэмжээнд вакцинд хамрагдаагүй зорилтот бүлгийн 300 мянга гаруй иргэн байгаа гэдгийг албаныхан мэдээллээ. Халдварын эсрэг вакцинд ямар нэг шалтгааны улмаас хамрагдаагүй иргэд “Вероселл”, “Астра зенека”, ”Комирнэти” гэх вакцинуудаас өөрт тохирох вакциныг хийлгэх боломжтой аж. Түүнчлэн вакцинтай холбоотой мэдээллийг ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр өглөө. Тэрбээр “Коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр 459 хүн нас барсан. Тэдгээрийн 175 буюу 38.1 хувь нь вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн байсан. Харин 284 хүн нь вакцинд хамрагдаагүй байхдаа халдвар авч нас барсан. Энэ нь нас барсан хүмүүсийн 61.8 хувь юм. Вакцины хоёр тунгаа хийлгээд 14-с дээш хоносон 31 хүн халдвар авч, нэн хүнд хэлбэрээр нас барсан байдаг. Эдгээр 31 хүн нь бүгд архаг, суурь, хавсарсан өвчтэй байсан гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Үүнээс үзэхэд вакцины нөлөө өндөр байгаа гэдгийг эрүүл мэндийн салбарынхан тодотгож байна. Мөн вакцинжуулалтад хамрагдсаны дүнд хүндрэлээс сэргийлсэн тохиолдлууд ч байгаа.

Олон улсын судалгаануудаас харахад коронавирусийн эсрэг вакцин нь 75-95 хүртэлх хувийн нөлөөг үзүүлж байгаа юм. Монгол улсын хувьд дунджаар 85-95 хувийн нөлөөг үзүүлж байна. Ямар нэг шалтгааны улмаас вакцинд хамрагдаагүй иргэд дархлаажуулалтын аль ч цэгт очиж эмчид үзүүлэн өөрт тохирох вакциныг тариулах боломжтой” гэлээ.

"Халдвар авсан 0-5 насны хүүхдэд нус гоожих, найтаах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч байгаа"
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.